Агаарын бохирдол тархи, мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хотын утаа, агаарын бохирдол нь зөвхөн уушги, амьсгалын замд бус тархи, мэдрэлийн системд чимээгүйгээр ноцтой нөлөө үзүүлдгийг та мэдэх үү?
Агаар дахь нарийн тоосонцор (PM2.5), хорт хий, хүнд металлууд нь амьсгалаар дамжин цусанд шингэж, улмаар тархины хамгаалах саадыг нэвтэлж мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг.

Үүний улмаас:
– Толгой байнга өвдөх, дарах
– Анхаарал төвлөрөл муудах
– Ядаргаа, нойргүйдэл үүсэх
– Сэтгэл санаа тогтворгүй болох
– Стресс, түгшүүр нэмэгдэх
– Удаан хугацаанд өртвөл ой тогтоолт буурах, мэдрэлийн архаг өвчний эрсдэл өсөх
Ялангуяа хүүхэд, өндөр настан, оффист удаан суудаг хүмүүс агаарын бохирдлын мэдрэлийн нөлөөнд илүү өртөмтгий байдаг.
Мөн дотоод орчны агаар ч бас чухал бөгөөд шахмал түлшний утаа, тоос, хөгц, тамхины утаа, цэвэрлэгээний химийн үнэр зэрэг нь дотоод орчны агаарын чанарыг муутгаж, тархины ачааллыг нэмэгдүүлдэг.
Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд:

Дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах

Агаар шүүх, цэвэршүүлэх шийдэл ашиглах

Байр, ажлын орчны агааржуулалтыг сайжруулах