Барилгын үнэ цэн юунд оршдог вэ?
Ажил, сургууль дээрээ байхад толгой тань өвдөөд, анхаарал төвлөрөхгүй байна уу? Энэ нь агаарын чанартай шууд холбоотой байдаг.

Орчин үед барилгын үнэ цэнэ нь зөвхөн тоосго, бетон, инженерийн шийдлээр хэмжигдэхгүй боллоо. Судалгаагаар дотор агаарын сэлгэлт сайн байвал эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна сэтгэх бодох чадвар зэрэг олон зүйлд нөлөөлдөг болохыг тогтоосон.
Их Британийн агаарын бохирдлын талаар судалсан судалгаагаар дотор агаарын чанар нь гадна агаарын чанартай шууд холбоотой бөгөөд зөвхөн цонх онгойлгоод хангалтгүй гэдгийг тогтоосон. Тиймээс барилга байгууламжийн агаар сэлгэлтийг сайн байлгахын тулд агаар шүүгч гэх мэт технологийг ашиглах шаардлагатай аж.
Тиймээс Улаанбаатар хот шиг утаатай, бичил тоосонцор ихтэй газар зөвхөн цонхоо онгойлгоод хангалтгүй билээ.